Хугацаа: 15 -р долоо хоног
Оноо: 10 оноо
Бие даалтын ажил:
o Даалгавар: Оюутан бүр тодорхой нэг сэдэв (класс) сонгож аваад тухайн классын хувьд тус хичээлээр үзсэн бүх онолын ойлголт бүрийг лабораторийн цаг дээр хэрхэн хэрэгжүүлсэн байдлаа тайлагнаж бичнэ. Үүнд: Ажлын тайлан нь тухайн ойлголтыг өөрийн сонгосон сэдвийн хүрээнд хэрэгжүүлсэн байдлаа тодорхой үндэслэлтэйгээр (бодит амьдралын шаардлагатай уялдуулан) тайлбарлаж бичнэ.
o Санамж:
n Сонгосон классынхаа хувьд тухайн лекцээр үзсэн шинэ ойлголтоо цаг тухайд нь хэрэгжүүлэх замаар кодоо алхам алхамаар нэмэгдүүлэн хөгжүүлэх нь зүйтэй.
Бие даалтын ажилд дараах ойлголтуудыг тусгасан байвал зохино. Үүнд:
o Хийсвэрлэл:
o Байгуулагч функцын хэрэглээ
o Статик гишүүн өгөгдөл ба статик гишүүн функцын хэрэглээ
o Удамшил харьцаа тодорхойлох
o Хийсвэр класс, хийсвэр функц тодорхойлох
o Классын хандалтыг тодорхойлогч түлхүүр үгнүүдийн хэрэглээг тусгах
o Method override болон Method overload техникийг хэрэгжүүлэх
o Интерфейсийг хэрэгжүүлэх
o Файлын оролт гаралт
n Бодит амьдрал дээр бид хийсвэрлэсэн Өгөгдлийн Хийсвэр Төрлийнхөө маш олон объектуудыг тодорхойлж ашиглах шаардлага гардаг тул тэдгээрийг гадаад санах байгууламжид файл хэлбэрээр хадгалж ашиглах шаардага урган гарна.
o Дээрх онолын ойлголт бүрийг өөрийн сонгосон классын хувьд хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг сайтар тунгаан бодож үзээрэй. Мөн дээрх ойлголтуудыг програмчлалд хэрэгжүүлэх явцад шинээр зарим шаардлагатай классуудыг үүсгэж, ашиглах шаардлага урган гарна.
No comments:
Post a Comment