Wednesday, April 9, 2008

Бодлого бодох уу.............

IV/26-нд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд Програмчлалын олимпиад зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн билээ.
Оролцогч тус бүр 5 бодлогыг 4 цагийн хугацаанд компьютер дээр бодно.
Бодлогыг: C, C++, Pascal хэлүүд дээр гүйцэтгэнэ. Аль хэл дээр програмчлах нь оролцогчийн сонголт байх болно.
Мэдээж эхний 3 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
Миний зүгээс шагналт байрт шалгарсан оюутнууд болон ер нь оролцсон оюутнуудад орж буй хичээлийн 70 оноо гаргахад тодорхой урамшууллын оноо бэлэглэх болно.
Бусад багш нарын хувьд ч ийм асуудал байж магадгүй.

Оюутнууд та бүхэн уг олимпиадад оролцож мэдлэг, оюунаа шалгана уу.

Та бүхэн уг олимпиадад оролцохын өмнө ном, сурах бичгүүдээ эргэн харж, өөрсдийгөө бэлдэнэ биз дээ.

Уг нь програмчлалын бодлого бодох монголын coder.mn хэмээх сайт байдаг боловч одоогоор орохгүй байгаа. Учир нь тэднийх ISP -ээ сольсон бөгөөд цаад газар нь тохиргоог нь удахгүй хийнэ гэсэн гэнэ.

Мөн КТМС -н Хаш-Эрдэнэ, Хүдэр багш нарын хөгжүүлж буй http://acm.csms.edu.mn/ сайт байгаа.
Эдгээрийг сонирхож үзнэ үү.

No comments: