Өнөөдөр 2008.04.26-ны өдөр манай багш нар санаачлан зохион байгуулагдсан Дархан-Уул аймгийн оюутнуудыг хамарсан Програмчлалын хэлний олимпиад амжилттай явагдаж өндөрлөлөө.
Уг олимпиадад 3 сургуулийн 30 оюутан оролцсон. Анх удаа зохион байгуулагдсан болохоор туршлага дутаж алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэхгүй билээ. Жил бүр ийм олимпиадыг тогтмол явуулж байхыг зорьж буй бөгөөд та бүхэн энэ тал дээр санаа оноогоо илэрхийлж зөвлөлдөж байхыг хүсье.
Олимпиадад КПХ-1 ангийн оюутан Балжинням дээд курсын ах, эгч нараа ардаа орхин түрүүллээ.
Оролцогчдод бүгдэд нь эрдмийн өндөр амжилт хүсье.
Saturday, April 26, 2008
Програмчлалын хэлний олимпиад
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment