Thursday, September 11, 2008

Mozilla -н хурдыг ихэсгэх арга

1. Хаягийн мөрөн дээрээ about:config гэж бичээд ENTER дар.
2. Filter search bar буюу шvvлтvvр дээр нь network.http.pipelining гэж бич. Тэгээд дээр нь double click (хулганаа 2 дарах) хийж утгыг нь true болгож өөрчил.
3. Шvvлтvvр дээрээ network.http.pipelining.maxrequests гэж бичээд утгыг нь 8 болго.
4. Шvvлтvvр дээрээ network.http.proxy.pipelining гэж бичээд true болго.
5. Шvvлтvvр дээрээ network.dns.disableIPv6 гэж бичээд true болго.
6. about:config цонхныхоо хаана нь ч хамаагvй хулганыхаа баруун товчийг дараад new > boolean сонгоод нэрэн дээр нь content.interrupt.parsing гэж єгєєд утгыг нь true болго.
7. Мєн new > integer сонгоод нэрийг нь content.max.tokenizing.time гэж єгєєд утгыг нь 2250000 болго.
8. Мєн new > integer сонгоод нэрийг нь content.notify.interval гэж өгөөд утгыг нь 750000 болго.
9. Мєн new > boolean сонгоод нэрийг нь content.notify.ontimer гэж өгөөд утгыг нь true болго.
10. Мєн new > integer сонгоод нэрийг нь content.notify.backoffcount гэж өгөөд утгыг нь 5 болго.
11. Мєн new > integer сонгоод нэрийг нь content.switch.threshold гэж өгөөд утгыг нь 750000 болго.
12. Мєн new > integer сонгоод нэрийг нь nglayout.initialpaint.delay гэж өгөөд утгыг нь 0 болго.

Мэдлэгт дусал нэмэр

Сайн программистууд болон экспертүүд бараг л хулгана ашигладаггүй. Яагаад гэхээр тэдэнд цаг хугацаа гэдэг маш чухал зүйл. Мэдээж хурд хүчтэй сайн компьютер дээр нь өөрийн чадвар бас сайн програм хангамж. Мэдээж тэр сайн програм хангамж тэр болгон хүн бүрт тохироод байхгүй болохоор үйлдлийн системийг өөрийнхөөрөө болгоод өөрчилчихдөг. Ингэж байж л санаснаа хийж чадна шүү дээ. Дор хаяж л хэдэн програмаа Start цэснээсээ хайгаад байхгүй ажиллуулдаг байх хэрэгтэй.
За ингээд Windows дээр хэрхэн хулгана ашиглахгүй програм ажиллуулахыг зааж өгье. Ихэнх нь мэддэг байх гэж бодож байна.
Windows -ын Run гэдэг коммандыг мэдэх үү (Start->Run) Эсвэл гарнаас (Windows товч + R) гэж гаргадаг цонх байдаг да.

Энэ их ид шидтэй цонх оо. Та Windows+R гэж дараад коммандын мөр дээр нь Calc гэж бичээд Enter дараа үз дээ.
Тооны машин ажиллаж байгаа биз. Энэ мэт доорх өргөн хэрэглээний програм ажиллана.
· mspaint - Microsoft Paint зургийн програм
· notepad - Текст editor
· wordpad - Rich text editor
· cmd - Command console
· regedit - Register editor
· dxdiag - DirectX diagnostic tool
· wmplayer - Window Media Player
· charmap - Character map
· taskmgr - Task Manager
За Тэгээд таньд Microsoft Office байгаа бол
· winword - Micrsoft Word
· excel - Microsoft Excel
· msaccess - Microsoft Access
· outlook - Microsoft Outlook
Тоглоом гэвэл
· winmine
· freecell
· spider
· sol
Screen saver гэвэл
· ssstars.scr
· ssbezier.scr
· ssflwbox.scr
· ssmarque.scr
· ssmypics.scr
· ssmyst.scr
· sspipes.scr
· ss3dfo.scr
· sstext3d.scr
Тохиргоотой холбоотой гэвэл
· msconfig
· devmgmt.msc
· compmgmt.msc
· control firewall.cpl - Firewall settings
· control hdwwiz.cpl - Hardware wizard
· control inetcpl.cpl - Internet explorer properties
· control intl.cpl - Regional Language settings
· control main.cpl - Mouser settings
· control mouse - Mouser settings
· control keyboard - Keyboard settings
· control main.cpl keyboard - Keyboard settings
· control mmsys.cpl - Sound and Audio device
· control ncpa.cpl - Network Connection
· control nusrmgr.cpl - User Account
· control odbccp32.cpl - Data source (ODBC)
· control powercfg.cpl - PowerOptions
· control sysdm.cpl - System properties
· control timedate.cpl - Date and time
· control wscui.cpl - Windows Security settings
· control desk.cpl - Display settings
· control appwiz.cpl - Add remove programs
· control userpasswords2
Жишээлбэл таны компьютер вирустээд Control panel руугаа орж чадахгүй нөхцөлд дээрхийг хэрэглэж болно. бас та маш хурдан хугацаанд тохиргооруугаа орох боломжтой гэсэн үг.

control userpasswords2 -ыг жишээлбэл Та windows-өө сүлжээний хандалтаас хамгаалаад Нууц үг өгцөн гэж бодъё. Гэтэл windows чинь асах болгондоо нууц үгээ асуугаад төвөгтэй байгаа бол дээрх "control userpasswords2" -ыг RUN дээрээ бичиж ороод "users must enter a user name and password to use this computer" гэдгийн урд сонголтыг нь аваад хадгалахад таны windows асах үедээ нууц үг асуухаа болино. Олон хэрэглэгчийн горимын үед арай өөрөөр ажиллахыг анхааруулья.

За тэгээд файлтай ажиллах гэж байгаа бол
C:\ -гээд орвол шууд C disk руу чинь орно.
Файлынхаа замыг л зөв бичвэл шууд ачаална.
Жишээлбэл:
C:\games\Frozen\Frozen.exe
C:\Program Files\Winamp\winamp.exe
http://www.bultuush.com - гэвэл default browser дээр чинь шууд www.bultuush.com шууд ачаалагдана.
iexplorer http://www.gogo.mn -гэвэл Internet explorer дээр gogo.mn ачаалагдана.
Эцэст нь хэлэхэд энэ бүх програмын нэр замыг цээжлээд ажиллуулна гэдэг үнэхээр төвөгтэй байгаа биз тэгвэл та өөрийнхөөрөө хүссэнээрээ нэрлээд ажлуулмаар байна уу. Тэгвэл тухайн ажиллуулах гэж байгаа програмынхаа shortcut-ыг үүсгээд, нэрийг нь өөрийхөөрөө нэрлээд C:\Windows фолдертоо хуулчих тэгээд RUN дээр өгсөн нэрээрээ дуудаад л ажиллуулчихна. Жишээлбэл та Microsoft Word -ыг хялбар ажиллуулмаар байвал C:\program files\Microsoft Office\Office12\winword.exe (office12,office11 байж болно. Таны Office-ын хувилбараас хамаарна) файлыг олоод mouse 2 оо дараа CreateShortcut сонгоод дараа C:\Windows фолдерт shortcut аа хуулаад нэрийг нь "W" гээд нэрлэчих.
одоо Windows+R дараа W гэж бичээд Enter дар.
Ингээд л болоо
RS Premium Link :
http://irapidshare.net/index.php
http://www.rsfox.com/generator.php
http://www.rapidshare.da.ru
http://www.rapidcheat.com

Monday, August 4, 2008

Зүгээр л

Шинэ ажилдаа ороод даруй 1 сар болчихжээ.
Өглөө эрт босож хэвшээгүй болохоор 6.50 -д босно гэдэг л хэцүү байна.
Бусад талаар ч дажгүй ээ.
Шинэ ажилд маань ч тэр, хуучин ажилд маань ч тэр аль алинд нь давуу тал байх юм.
Багшийн ажил бол цаг зав ихтэй ч юм шиг. Үгүй ч юм шиг.
Долоо хоногт яг хичээл орох цаг нь бага ч өдөр бүр, ажил дээрээ ч тэр, гэртээ харьсан ч тэр маргаашийнхаа лекцийг бэлтгэх шаардлагатай болохоор цаг наргүй мэт...
Энд бол үйлдвэрийн газар болохоор өдрийн 8 цагт ажил дээрээ яс байх ёстой байдаг.
Гэхдээ эндхийн ажил энддээ үлддэг болохоор амар юм аа.
Миний гол олзуурхаж байгаа зүйл маань энд яг амьдрал дунд орж ажиллаж байгаа маань юм.
Сургуульд байхдаа ингэж хийдэг, ийм хэлбэрээр зохион байгуулбал хялбар, зарчим нь ийм байдаг гэх мэтээр л онол дээр тулгуурлаж сургалтыг явуулдаг болохоор ингээд практик дээр ажиллаж ажлын үр дүнгээ бодитойгоор харах нь сонирхолтой юм.
Одоогоор гэхэд 2-р зуухны автоматжуулалт, хяналтын систем дээр УБ-н хэсэг хүмүүстэй ажиллаж байна.
Үүний дараагаар байгууллахын хэрэгцээнд шаардлагатай байгаа 3-4 програмын захиалгатай байгаа гэх мэт...
Ингээд л ажиллаад байна даа
Намраас хичээл эхлэхээр оюутнууддаа зөвлөгөөнүүд өгч байх болно оо.

Tuesday, July 8, 2008

Шинэ ажил

...

За ингээд багшийн ажлаа болиод шинэ ажилдаа ороод даруй 3 хоночихлоо.
Ер нь давгүй шүү.
Анхнаасаа ийм газар ажиллаж байсан бол дээр ч байсан юм уу гэж бодогдож байна.
Орчин нь ч дажгүй, хангамж ч сайн.
Хүнийг ажиллах бүхий л нөхцлөөр бүрэн хангаж байж ажлын бүтээл, үр дүнг шаардах нь зөв юм аа.
...

За түр баяртай. Та бүхэнд амжилт хүсье

Friday, May 30, 2008

Шалгалт дууслаа

За ямар ч байсан шалгалтуудаа өгөөд дууслаа.
Магадгүй ихэнх нь шалгалтын оноондоо сэтгэл хангалуун бус үлдсэн байх.
Хэн хэнд нь асуудал байсан байх гэж бодож байна...
:(

Холын хүүхдүүдийн ихэнх нь буцах гэж байх шиг байна. Зуны амралтаа үр бүтээлтэй, сайхан өнгөрүүлээрэй.
Баяртай.


IT-н суурь шалгалтанд бэлтгэх сургалт төлөвлөсөн хугацаандаа явагдах бөгөөд уг сургалтанд хамрагдахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байгаа шүү... Та яарагтун

Эрүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Яруу найрагч Билэгсайхан.

Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг


Эр хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Эр нєхєр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэмт хєвгvvд нь vгvй бол тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр цэрэг чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ
Эрчvvдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvлээ
Хєл нь тагнайгаа онохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ онохгvй тэмтчиж
Хаяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа лав гарахгvй шvv дээ наадахаас чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлах юмыг нь vлдээ
Дээл бvсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Уул шиг юм гэж дандаан битгий давар
Vvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаан битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Тєгєлдєр их урмыг бvр их хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа хараад уначихдаг юм
Хэчнээн жил амьд явахыг мэдэж болдоггvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваах вэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бvvвэй ээж тvшиг болдог юм
Хальтарсан газар нь тэдэнд чинь бvсгvй хайр нємєр болдог юм
Єєрийг чинь ээж болгосон хvний дээдюм шvv дээ
Vрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шvv дээ
Эр хvнийг та нар хаяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Олон олон авааль гэргий та нараас
Олон олон аавын хєвгvvдийг
Ємєєрч бичсэн шvлгvvдийг минь болгоо
Єєрийн минь биеийг битгий болгоо...

Wednesday, May 28, 2008

Миний л аав

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Намбарын Пvрэвийн шvлэг

Харахаар л хайр дvvрээд
Хачин их хайртай юм аа, аавдаа би
Уужуу л єсгєсний тань ачийг
Ухаарч л нэг хариулъя даа

Харахаар л нэг хайр дvvрээд
Хайртай шvv v чинь таньдаа
Холдохоор л хvсэл зэллээд
Хоргоддог байна шvv хvv чинь тандаа ааваа

Бодохоор л сэтгэл гэгээлээд
Бурхны л энтэй юм аа та хvvдээ
Уярааж л торниулсны тань буяныг
Дуулж л нэг харуулъя даа

Бодохоор л сэтгэл гэгээлээд
Бурханы энтэй юмаа та хvvдээ
Санахаар л итгэл бvлээсээд
Хайрханы л нємєртэй юм та vр дээ

Очихоор л бодол зєєлрєєд
vнсуулж л нэг тайтгарах юм аа би ааваа
Олонтой л заяасан алдрыг
Овоглуулж нэг бахархъя даа ааваа

Очихоор л бодол зєєлрєєд
Үнсvvлж л нэг тайтгарах юмаа ааваа
Бодохоор л сэтгэл гэгээлээд
Буяны л тэнгэр юм аа та хvvдээ

Хувьхан заяаны харгуй
Уужим талын энгээр тоглож єссєн болохоор
Уярал гэгээн сэтгэл зvрхэнд минь бий
Уулс уулсын бараанд саравчилж торнисон болохоор
Уужуу алсын бодол цээжинд минь бий

Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуйг
Ай би єєрийнхєєрєє гэрэлтэн дуулж

Хvний сайхан vртэй учирч ханилсан болохоор
Хvсэл холын гэгээ бодолд минь бий
Ухаант удмын заяаг тушиж яваа болохоор
Уянга яруу тvvчээ тавиланд минь бий

Ардын уртын дуунд уярч єссєн болохоор
Амьдрал харгуйн учиг ухаанд минь бий
Дэлхийн дайдаас санаж бэтгэрч vзсэн болохоор
Дээдэс євгєдийн жудаг цусанд минь бий

Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуйг
Ай би єєрийнхєєрєє гэрэлтэн туулж явна