Эссэ гэж юу вэ? Эссэ бол эх зохиох , найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно. Эх бүхэн эссэ болохгүй. Харин эссэ бол эхийн онцгой төрөл мөн. Эсээг "би" төвт биеэс санаа бодлоо дурсан санах , эргэцүүлэн тунгаах , шүүн дүгнэх, магадлан батлах арга хэлбэрээр биядэг, гүехэн биш гүнзгий санааг олон биш цөөн үгээр оноч цэцтэй үг , өгүүлбэрээр илэрхийлдэг задгай зохиомжтой , чөлөөт бичлэгтэй бичиг зохиолын онцгой нэгэн төрөл мөн. Франц хэлнээс гаралтай "essee" гэх үг нь"хэлний туршлага, оролдлого, найруулал , тойм, таталбар" гэх мэт олон утгатай үг бөгөөд анх 15-р зууны үед Францын зохиолч Мишель де Монтень "эсээ" хэмээх бичил зохиолын төрлийг үүсгэн бичиж, утга зохиолд нэгэн өвөрмөц шинэ төрлийг буй болгосон гэж үздэг. Тэр цагаас хойш эсээ улс үндэстэн бүрийн их утга зохиол, сэтгүүл зүйд амжилттай өрнөн дэлгэрсэн байна.
Thursday, April 3, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment