Маргааш буюу 2008.04.29-ний өдөр 12.50-аас 13.20 -ын хооронд 312 дугаар өрөөнд Олимпиадад амжилттай оролцогсдод шагнал гардуулна. Мөн бодлого дэвшүүлсэн багш нар өөр өөрсдийн бодлогынхоо бодолтыг тайлбарлана
Sunday, April 27, 2008
Saturday, April 26, 2008
SW316 Үйлдлийн системийн онол хичээлийн дүнг гаргах журам
Ирц - 20 оноо
Лаборатори №1 - 4 оноо
Лаборатори №2 - 4 оноо
Лаборатори №3 - 4 оноо
Лаборатори №4 - 4 оноо
Лаборатори №5 - 4 оноо
Лаборатори нийт 20 оноо
Бие даалт #1 - 5 оноо
Бие даалт #2 - 10 оноо
Бие даалт нийт 15 оноо
Сорил #1 - 7 оноо
Сорил #2 - 8 оноо
Сорил нийт 15 оноо
Бүгд нийт 70 оноо
SW306 Java технологи хичээл дээр 70 оноо гаргах журам
SW306 Java технологи
Ирц - 20 оноо
Лаборатори №1 - 1 оноо /Бэлэг/
Лаборатори №2 - 2 оноо
Лаборатори №3 - 2 оноо
Лаборатори №4 - 2 оноо
Лаборатори №5 - 3 оноо
Лаборатори №6 - 3 оноо
Лаборатори №7 - 3 оноо
Лаборатори №8 - 4 оноо
Лаборатори нийт 20 оноо
Бие даалт #1 - 10 оноо
Бие даалт #2 - 5 оноо
Бие даалт нийт 15 оноо
Сорил #1 - 5 оноо
Сорил #2 - 10 оноо /Өмнөх сорил дээр хангалттай оноо аваагүй учраас сүүлийн сорилын оноог өндөр болгов/
Сорил нийт 15 оноо
Бүгд нийт 70 оноо
SW306 Лабораторийн ажил 5
Оноо: 3 хүртэл оноо
Нөхцөл: Файлаас өгөгдөл авч уншин түүнийгээ ашиглан боловсруулалт хийгээд үр дүнг файл руу бичнэ.
Классын ямар боловсруулалт хийх нь таны шийдэл байж болно. Хамгийн гол нь файлаас өгөгдөл уншиж, файл руу өгөгдлийг бичих явдал байх болно.
Өгөгдөл авах файлын нэр: info.txt
Үр дүнг бичих файлын нэр: value.txt
Програмчлалын хэлний олимпиад
Өнөөдөр 2008.04.26-ны өдөр манай багш нар санаачлан зохион байгуулагдсан Дархан-Уул аймгийн оюутнуудыг хамарсан Програмчлалын хэлний олимпиад амжилттай явагдаж өндөрлөлөө.
Уг олимпиадад 3 сургуулийн 30 оюутан оролцсон. Анх удаа зохион байгуулагдсан болохоор туршлага дутаж алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэхгүй билээ. Жил бүр ийм олимпиадыг тогтмол явуулж байхыг зорьж буй бөгөөд та бүхэн энэ тал дээр санаа оноогоо илэрхийлж зөвлөлдөж байхыг хүсье.
Олимпиадад КПХ-1 ангийн оюутан Балжинням дээд курсын ах, эгч нараа ардаа орхин түрүүллээ.
Оролцогчдод бүгдэд нь эрдмийн өндөр амжилт хүсье.
Monday, April 21, 2008
Одрийн мэнд
7 хоног уулзалдсангүй. Та бүхэн хичээлээ хийж байв уу? Дүн гаргахад 4 долоо хоног үлдэж байна. 14, 15 дэх долоо хоногт шалгалтууд авагдана.
Thursday, April 10, 2008
Зөвлөмж:
Та бүхэн хичээлүүдийн лекцүүдийг татаж авахдаа сургуулийн үүдний интернэтэд холбогдсон компьютерүүдээс өөр компьютер дээрээс татаж авна уу. Учир нь: тэдгээр компьютерүүдийн download хийх эрхийг нь хаасан байгаа юм.
:)
SW306 Бие даалт 1
Хугацаа: 15 -р долоо хоног
Оноо: 10 оноо
Бие даалтын ажил:
o Даалгавар: Оюутан бүр тодорхой нэг сэдэв (класс) сонгож аваад тухайн классын хувьд тус хичээлээр үзсэн бүх онолын ойлголт бүрийг лабораторийн цаг дээр хэрхэн хэрэгжүүлсэн байдлаа тайлагнаж бичнэ. Үүнд: Ажлын тайлан нь тухайн ойлголтыг өөрийн сонгосон сэдвийн хүрээнд хэрэгжүүлсэн байдлаа тодорхой үндэслэлтэйгээр (бодит амьдралын шаардлагатай уялдуулан) тайлбарлаж бичнэ.
o Санамж:
n Сонгосон классынхаа хувьд тухайн лекцээр үзсэн шинэ ойлголтоо цаг тухайд нь хэрэгжүүлэх замаар кодоо алхам алхамаар нэмэгдүүлэн хөгжүүлэх нь зүйтэй.
Бие даалтын ажилд дараах ойлголтуудыг тусгасан байвал зохино. Үүнд:
o Хийсвэрлэл:
o Байгуулагч функцын хэрэглээ
o Статик гишүүн өгөгдөл ба статик гишүүн функцын хэрэглээ
o Удамшил харьцаа тодорхойлох
o Хийсвэр класс, хийсвэр функц тодорхойлох
o Классын хандалтыг тодорхойлогч түлхүүр үгнүүдийн хэрэглээг тусгах
o Method override болон Method overload техникийг хэрэгжүүлэх
o Интерфейсийг хэрэгжүүлэх
o Файлын оролт гаралт
n Бодит амьдрал дээр бид хийсвэрлэсэн Өгөгдлийн Хийсвэр Төрлийнхөө маш олон объектуудыг тодорхойлж ашиглах шаардлага гардаг тул тэдгээрийг гадаад санах байгууламжид файл хэлбэрээр хадгалж ашиглах шаардага урган гарна.
o Дээрх онолын ойлголт бүрийг өөрийн сонгосон классын хувьд хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг сайтар тунгаан бодож үзээрэй. Мөн дээрх ойлголтуудыг програмчлалд хэрэгжүүлэх явцад шинээр зарим шаардлагатай классуудыг үүсгэж, ашиглах шаардлага урган гарна.
Wednesday, April 9, 2008
Бодлого бодох уу.............
IV/26-нд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд Програмчлалын олимпиад зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн билээ.
Оролцогч тус бүр 5 бодлогыг 4 цагийн хугацаанд компьютер дээр бодно.
Бодлогыг: C, C++, Pascal хэлүүд дээр гүйцэтгэнэ. Аль хэл дээр програмчлах нь оролцогчийн сонголт байх болно.
Мэдээж эхний 3 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
Миний зүгээс шагналт байрт шалгарсан оюутнууд болон ер нь оролцсон оюутнуудад орж буй хичээлийн 70 оноо гаргахад тодорхой урамшууллын оноо бэлэглэх болно.
Бусад багш нарын хувьд ч ийм асуудал байж магадгүй.
Оюутнууд та бүхэн уг олимпиадад оролцож мэдлэг, оюунаа шалгана уу.
Та бүхэн уг олимпиадад оролцохын өмнө ном, сурах бичгүүдээ эргэн харж, өөрсдийгөө бэлдэнэ биз дээ.
Уг нь програмчлалын бодлого бодох монголын coder.mn хэмээх сайт байдаг боловч одоогоор орохгүй байгаа. Учир нь тэднийх ISP -ээ сольсон бөгөөд цаад газар нь тохиргоог нь удахгүй хийнэ гэсэн гэнэ.
Мөн КТМС -н Хаш-Эрдэнэ, Хүдэр багш нарын хөгжүүлж буй http://acm.csms.edu.mn/ сайт байгаа.
Эдгээрийг сонирхож үзнэ үү.
Tuesday, April 8, 2008
Зар
Ирэх долоо хоногийн буюу IV/14-20 -ны хоорондох хичээлийг орохгүй бөгөөд SW316 хичээлийг V/3 -ны өдөр нөхөж орно.
SW306 Java технологи
Хичээлд хэрэглэсэн лекцийн материалууд болон бусад нэмэлт материалуудыг та бүхэн эндээс файлаар нь авч үзэж байна уу.
SW316 Бие даалт1
Бие даалт 1
Сэдэв: "SW316 хичээлийн талаарх таны сэтгэгдэл" эссэ
Авах хугацаа: XV -р долоо хоногийн бие даалтын цаг
Оноо: 10 хүртэл оноо
Thursday, April 3, 2008
SW306 Лабораторийн ажил 5
Лабораторийн ажил 5
Хугацаа: IV/9-10 -ны лабораторийн цагуудаас өмнө
Нөхцөл:
Энэ лабораторийн ажлыг мнөх лабораторийн ажлаа өргөжүүлж хөгжүүлэх замаар хийнэ.
Үүнийг гүйцэтгэхдээ дараах зүйлүүдийг хамрах ёстой. Үүнд:
1) Өмнөх лабораторийн ажлын хүрээнд сонгож авсан системийн хийсвэрлэл болох классаас удамшсан хүү классыг үүсгэнэ.
2) Гишүүн функцийг дахин тодорхойлолт (method overriding), гишүүн функцийн дахин ачаалалт (method overload) тодорхойлогдоно.
3) Хийсвэр класс буюу interface хэрэгжүүлэлтийг үүсгэнэ.
Жишээ програм: Дэлгүүр
Бараа (Goods)нь дараах шинж чанартай:
- Тодорхойлолт (description)
- Үнэ (price)
Барааны дараах хэлбэрүүд байдаг.
- Хүнс (foods)
- Тоглоом (toys)
- Ном (books)
Дээрх бараануудаас Хүнс (foods) нь таксгүй, харин Тоглоом болон Ном худалдан авбал такс төлдөг гэж үзье.
- Такстай бараа нь6 %-ийн татвар төлдөг
- calculateTax() функцтэй байна гэж үзье.
Эхлээд Бараа(Goods) классыг тодорхойлъё.
class Goods{
String description;
double price;
Goods(String des, double pr){description=des; price=pr;}
void display() {
System.out.println("Product: "+description+" Price: "+price); }
}
Бараа (Goods) классаас удамшсан Food классыг тодорхойлъё. (Хүнсний бараа нь бараа бүтээгдэхүүний нэгэн хэлбэр гэдэг утгаар)
class Food extends Goods{
double calories;
Food(String des,double pr,double cal){
super(des,pr);
calories=cal; }
void display(){
super.display();
System.out.println("Calories: " + calories); }
}
Зарим такстай барааны (Toy, book) таксуудыг тооцохын тулд Taxable интерфэйсийг тодорхойлъё.
interface Taxable{
final double taxRate=0.06;
double calculateTax();
}
Бараа(Goods)-аас удамшсан бөгөөд такс тооцох Toy, Book классуудыг тодорхойлъё.
class Toy extends Goods implements Taxable{
int minimumAge;
Toy(String des,double pr,int min){
super(des,pr);
minimumAge=min; }
void display() {
super.display();
System.out.println("Minimum age: "+minimumAge); }
public double calculateTax(){
return price*taxRate; }
}
class Book extends Goods implements Taxable{
String author;
Book(String des,double pr,String auth){
super(des,pr);
author=auth; }
void display() {
super.display();
System.out.println("Author: "+author); }
public double calculateTax(){
return price*taxRate; }
}
Хэрэгжүүлэгч классыг тодорхойлъё.
public class Store{
public static void main(String args[]){
Goods gd=new Goods("Soap",450);
Food fd=new Food("Beef",3100,1500);
Book bk=new Book("Perfect Java",8000,"Hwang Seong Hag");
Toy to=new Toy("Doll",9000,16);
gd.display();
fd.display();
System.out.println("\n");
to.display();
System.out.println("Tax is:" +to.calculateTax()+"\n");
bk.display();
System.out.println("Tax is:" +bk.calculateTax()+"\n");
}
}
ЭССЭ гэж юу вэ? Түүнийг хэрхэн бичих вэ?
Эссэ гэж юу вэ? Эссэ бол эх зохиох , найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно. Эх бүхэн эссэ болохгүй. Харин эссэ бол эхийн онцгой төрөл мөн. Эсээг "би" төвт биеэс санаа бодлоо дурсан санах , эргэцүүлэн тунгаах , шүүн дүгнэх, магадлан батлах арга хэлбэрээр биядэг, гүехэн биш гүнзгий санааг олон биш цөөн үгээр оноч цэцтэй үг , өгүүлбэрээр илэрхийлдэг задгай зохиомжтой , чөлөөт бичлэгтэй бичиг зохиолын онцгой нэгэн төрөл мөн. Франц хэлнээс гаралтай "essee" гэх үг нь"хэлний туршлага, оролдлого, найруулал , тойм, таталбар" гэх мэт олон утгатай үг бөгөөд анх 15-р зууны үед Францын зохиолч Мишель де Монтень "эсээ" хэмээх бичил зохиолын төрлийг үүсгэн бичиж, утга зохиолд нэгэн өвөрмөц шинэ төрлийг буй болгосон гэж үздэг. Тэр цагаас хойш эсээ улс үндэстэн бүрийн их утга зохиол, сэтгүүл зүйд амжилттай өрнөн дэлгэрсэн байна.