Friday, May 30, 2008

Эрүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Яруу найрагч Билэгсайхан.

Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг


Эр хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Эр нєхєр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэмт хєвгvvд нь vгvй бол тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр цэрэг чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ
Эрчvvдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvлээ
Хєл нь тагнайгаа онохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ онохгvй тэмтчиж
Хаяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа лав гарахгvй шvv дээ наадахаас чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлах юмыг нь vлдээ
Дээл бvсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Уул шиг юм гэж дандаан битгий давар
Vvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаан битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Тєгєлдєр их урмыг бvр их хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа хараад уначихдаг юм
Хэчнээн жил амьд явахыг мэдэж болдоггvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваах вэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бvvвэй ээж тvшиг болдог юм
Хальтарсан газар нь тэдэнд чинь бvсгvй хайр нємєр болдог юм
Єєрийг чинь ээж болгосон хvний дээдюм шvv дээ
Vрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шvv дээ
Эр хvнийг та нар хаяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Олон олон авааль гэргий та нараас
Олон олон аавын хєвгvvдийг
Ємєєрч бичсэн шvлгvvдийг минь болгоо
Єєрийн минь биеийг битгий болгоо...

No comments: