Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Намбарын Пvрэвийн шvлэг
Харахаар л хайр дvvрээд
Хачин их хайртай юм аа, аавдаа би
Уужуу л єсгєсний тань ачийг
Ухаарч л нэг хариулъя даа
Харахаар л нэг хайр дvvрээд
Хайртай шvv v чинь таньдаа
Холдохоор л хvсэл зэллээд
Хоргоддог байна шvv хvv чинь тандаа ааваа
Бодохоор л сэтгэл гэгээлээд
Бурхны л энтэй юм аа та хvvдээ
Уярааж л торниулсны тань буяныг
Дуулж л нэг харуулъя даа
Бодохоор л сэтгэл гэгээлээд
Бурханы энтэй юмаа та хvvдээ
Санахаар л итгэл бvлээсээд
Хайрханы л нємєртэй юм та vр дээ
Очихоор л бодол зєєлрєєд
vнсуулж л нэг тайтгарах юм аа би ааваа
Олонтой л заяасан алдрыг
Овоглуулж нэг бахархъя даа ааваа
Очихоор л бодол зєєлрєєд
Үнсvvлж л нэг тайтгарах юмаа ааваа
Бодохоор л сэтгэл гэгээлээд
Буяны л тэнгэр юм аа та хvvдээ
Хувьхан заяаны харгуй
Уужим талын энгээр тоглож єссєн болохоор
Уярал гэгээн сэтгэл зvрхэнд минь бий
Уулс уулсын бараанд саравчилж торнисон болохоор
Уужуу алсын бодол цээжинд минь бий
Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуйг
Ай би єєрийнхєєрєє гэрэлтэн дуулж
Хvний сайхан vртэй учирч ханилсан болохоор
Хvсэл холын гэгээ бодолд минь бий
Ухаант удмын заяаг тушиж яваа болохоор
Уянга яруу тvvчээ тавиланд минь бий
Ардын уртын дуунд уярч єссєн болохоор
Амьдрал харгуйн учиг ухаанд минь бий
Дэлхийн дайдаас санаж бэтгэрч vзсэн болохоор
Дээдэс євгєдийн жудаг цусанд минь бий
Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуйг
Ай би єєрийнхєєрєє гэрэлтэн туулж явна
Wednesday, May 28, 2008
Миний л аав
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment