Friday, May 30, 2008

Шалгалт дууслаа

За ямар ч байсан шалгалтуудаа өгөөд дууслаа.
Магадгүй ихэнх нь шалгалтын оноондоо сэтгэл хангалуун бус үлдсэн байх.
Хэн хэнд нь асуудал байсан байх гэж бодож байна...
:(

Холын хүүхдүүдийн ихэнх нь буцах гэж байх шиг байна. Зуны амралтаа үр бүтээлтэй, сайхан өнгөрүүлээрэй.
Баяртай.


IT-н суурь шалгалтанд бэлтгэх сургалт төлөвлөсөн хугацаандаа явагдах бөгөөд уг сургалтанд хамрагдахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байгаа шүү... Та яарагтун

Эрүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Яруу найрагч Билэгсайхан.

Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг


Эр хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Эр нєхєр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэмт хєвгvvд нь vгvй бол тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр цэрэг чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ
Эрчvvдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvлээ
Хєл нь тагнайгаа онохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ онохгvй тэмтчиж
Хаяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа лав гарахгvй шvv дээ наадахаас чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлах юмыг нь vлдээ
Дээл бvсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Уул шиг юм гэж дандаан битгий давар
Vvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаан битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Тєгєлдєр их урмыг бvр их хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа хараад уначихдаг юм
Хэчнээн жил амьд явахыг мэдэж болдоггvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваах вэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бvvвэй ээж тvшиг болдог юм
Хальтарсан газар нь тэдэнд чинь бvсгvй хайр нємєр болдог юм
Єєрийг чинь ээж болгосон хvний дээдюм шvv дээ
Vрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шvv дээ
Эр хvнийг та нар хаяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Олон олон авааль гэргий та нараас
Олон олон аавын хєвгvvдийг
Ємєєрч бичсэн шvлгvvдийг минь болгоо
Єєрийн минь биеийг битгий болгоо...

Wednesday, May 28, 2008

Миний л аав

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Намбарын Пvрэвийн шvлэг

Харахаар л хайр дvvрээд
Хачин их хайртай юм аа, аавдаа би
Уужуу л єсгєсний тань ачийг
Ухаарч л нэг хариулъя даа

Харахаар л нэг хайр дvvрээд
Хайртай шvv v чинь таньдаа
Холдохоор л хvсэл зэллээд
Хоргоддог байна шvv хvv чинь тандаа ааваа

Бодохоор л сэтгэл гэгээлээд
Бурхны л энтэй юм аа та хvvдээ
Уярааж л торниулсны тань буяныг
Дуулж л нэг харуулъя даа

Бодохоор л сэтгэл гэгээлээд
Бурханы энтэй юмаа та хvvдээ
Санахаар л итгэл бvлээсээд
Хайрханы л нємєртэй юм та vр дээ

Очихоор л бодол зєєлрєєд
vнсуулж л нэг тайтгарах юм аа би ааваа
Олонтой л заяасан алдрыг
Овоглуулж нэг бахархъя даа ааваа

Очихоор л бодол зєєлрєєд
Үнсvvлж л нэг тайтгарах юмаа ааваа
Бодохоор л сэтгэл гэгээлээд
Буяны л тэнгэр юм аа та хvvдээ

Хувьхан заяаны харгуй
Уужим талын энгээр тоглож єссєн болохоор
Уярал гэгээн сэтгэл зvрхэнд минь бий
Уулс уулсын бараанд саравчилж торнисон болохоор
Уужуу алсын бодол цээжинд минь бий

Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуйг
Ай би єєрийнхєєрєє гэрэлтэн дуулж

Хvний сайхан vртэй учирч ханилсан болохоор
Хvсэл холын гэгээ бодолд минь бий
Ухаант удмын заяаг тушиж яваа болохоор
Уянга яруу тvvчээ тавиланд минь бий

Ардын уртын дуунд уярч єссєн болохоор
Амьдрал харгуйн учиг ухаанд минь бий
Дэлхийн дайдаас санаж бэтгэрч vзсэн болохоор
Дээдэс євгєдийн жудаг цусанд минь бий

Аав л ээжээс заяасан хувьхан заяаны харгуйг
Ай би єєрийнхєєрєє гэрэлтэн туулж явна

Sunday, May 25, 2008

SW306 Java технологи

Та бүхэн Java технологи хичээлийн шалгалтандаа бэлтгэхдээ дараах ойлголтуудыг эргэж уншаарай.
Үүнд:

  • Өгөгдлийн төрөл
  • Давталт
  • Массив
  • Багц буюу package
  • import
  • Класс
  • Класс объект
  • Байгуулагч функц
  • Статик гишүүн өгөгдөл, статик гишүүн функц
  • Absract
  • Удамшил
  • Интерфэйс
  • Хандалтын тодорхойлогч
  • Method overloading
  • Method overriding
  • Файлтай ажиллах
Билет нь дараах бүтэцтэй байна.
  • Эгэл хэсгийн 1 асуулт /+20 хүртэл оноо/
  • Үндсэн хэсгийн 2 асуулт /тус бүр +15 хүртэл оноо/
  • Асуудал шийдвэрлэх /тус бүр +12,5 хүртэл оноо/
Асуудал шийдвэрлэх хэсгийн асуулт, бодлогууд харьцангуй энгийн асуулт байна.
Үүнд:
  • Тавигдсан хялбар бодлогыг бодох
  • Алдааг олох
  • Цэгийн оронд дутууг нөхөх
  • Файлтай ажиллах /файлаас өгөгдөл унших гэх мэт/
Амжилт хүсье!

Monday, May 19, 2008

Сэтгэгдэл

Үйлдлийн системийн онолын сүүлийн бие даалт болгож "SW316 хичээлийн тухай миний сэтгэгдэл" сэдвээр эссэ бичүүлсэн билээ. Бие даалтыг уншиж үзэхэд зарим нь энэ даалгаврыг хийх гэж үнэхээр сэтгэл гаргасан байсан. Зарим нэг нь намайг огт уншихгүй, өгсөн л бол оноогоо авч таарна гэсэн сэтгэлээр хандсан байлаа.
Их олон хүүхдүүд шууд интернэтээс бэлэн юм татаж ашигласан. Ядаж фонт, форматыг нь ч янзлаагүйгээр шүү.
http://sw316.blogspot.com сайтаас 2006-2007 оны хаврын улиралд SW316 хичээлийг сонгон суралцсан КТМС -ын оюутнуудын энэ сэдвээр бичсэн эссэнүүдийг уншиж болно. Зарим нь ч аль хэдийнээ уншаад, бас ашиглаад амжсан билээ. /Ашигласан гэж хэлэхэд зохимжгүй байх л даа/

Уг нь хэцүү даалгавар биш байлаа...
:( :( :(

SW316 Шалгалт

Оройн мэнд!
Маргааш буюу V.20 -ноос Үйлдлийн системийн онолын шалгалтууд эхэлнэ.
Шалгалт амаар авагдана. Шалгалтанд бэлдэхийн тулд:

  • Компьютерийн системийн бүтэц, бүрэлдэхүүн
  • Процессын төлвүүд
  • Тасалдал
  • Процессын загвар
  • Түгжрэл
  • Солбицол

  • Банкирын алгоритм
  • Хуулбар процесс
  • Санах ойн зохион байгуулалт
  • Виртуал санах ой
  • Процессын төлөвлөлт
  • Файл
  • Диск төлөвлөлт гэсэн ойлголтуудыг унших хэрэгтэй.
Та бүхэнд амжилт хүсье!

Monday, May 12, 2008

Дүн???????

2 хичээл дээр өгөгдсөн бие даалтуудыг энэ 3 дахь өдөр хүртэл хүлээж авах бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээн авахгүй. Учир нь түүнээс хойш өгөгдсөн бие даалтуудыг уншиж амжихгүй.
Даалгаврууд болон бие даалтуудыг өгөөгүй тохиолдолд 40-өөс дээш оноотой гарна гэдэг асуудал байхгүй шүү.