Monday, August 4, 2008

Зүгээр л

Шинэ ажилдаа ороод даруй 1 сар болчихжээ.
Өглөө эрт босож хэвшээгүй болохоор 6.50 -д босно гэдэг л хэцүү байна.
Бусад талаар ч дажгүй ээ.
Шинэ ажилд маань ч тэр, хуучин ажилд маань ч тэр аль алинд нь давуу тал байх юм.
Багшийн ажил бол цаг зав ихтэй ч юм шиг. Үгүй ч юм шиг.
Долоо хоногт яг хичээл орох цаг нь бага ч өдөр бүр, ажил дээрээ ч тэр, гэртээ харьсан ч тэр маргаашийнхаа лекцийг бэлтгэх шаардлагатай болохоор цаг наргүй мэт...
Энд бол үйлдвэрийн газар болохоор өдрийн 8 цагт ажил дээрээ яс байх ёстой байдаг.
Гэхдээ эндхийн ажил энддээ үлддэг болохоор амар юм аа.
Миний гол олзуурхаж байгаа зүйл маань энд яг амьдрал дунд орж ажиллаж байгаа маань юм.
Сургуульд байхдаа ингэж хийдэг, ийм хэлбэрээр зохион байгуулбал хялбар, зарчим нь ийм байдаг гэх мэтээр л онол дээр тулгуурлаж сургалтыг явуулдаг болохоор ингээд практик дээр ажиллаж ажлын үр дүнгээ бодитойгоор харах нь сонирхолтой юм.
Одоогоор гэхэд 2-р зуухны автоматжуулалт, хяналтын систем дээр УБ-н хэсэг хүмүүстэй ажиллаж байна.
Үүний дараагаар байгууллахын хэрэгцээнд шаардлагатай байгаа 3-4 програмын захиалгатай байгаа гэх мэт...
Ингээд л ажиллаад байна даа
Намраас хичээл эхлэхээр оюутнууддаа зөвлөгөөнүүд өгч байх болно оо.